Дэлхийн шилдэг 9 алуурчин эмэгтэй

2012-01-03 16:28

Дэлхийн шилдэг 9 алуурчин эмэгтэй

·         Хатан 1 Мари (1516-1558)

8 Хенри болон Катерина нарийн ганц охин нь Мари юм.  6 Эдвардыг таалал төгссөний дараагаар хаан ширээнд суусан Мари католик шашныг түгэн дэлгэрүүлэх аян эхлүүлсэн байна. Энэ үеэр протестанчуудыг толгой дараалан устгасан нь Цуст Мари нэрийг авахад хүргэсэн байна. Мари санасандаа хүрхийн тулд протестанчуудыг дүүжлэн хороодог байжээ. Тиймээс хатан хааныг насан эцэслэх хүртэл нутгаасаа дүрэвсэн протестанчууд эргэн ирээгүй байна. Аймшигт аллагын үр дүнд тэрээр энэ жагсаалтын 9-рт бичигдэж байна.

·         Майри Хэндли (1942-2002)

Майри Хэндли болон Иан Брэнди нар 1960 онд Их Британий Манчистарийн ойр орчимд хийсэн аллагаар зард гарсан. Тэд сексийн зорилгоор хүүхдийг хулгайлж, тамлан хороосон сэтгэлгүй хүмүүс. Тэд 12 нас хүрээгүй 3 хүүхэд, 16-17 насны 2 хүүхдийг амьдаар нь тамлаж зовоосон бөгөөд мөрдөгчид хохирогчдийн биеэс олдсон нотлох баримтыг ашиглан алуурчдыг барьсан байна. Майри хэрэг хийснийхээ дараагаар дурсгал болгож нотлох баримт хадгалдаг байсан нь хэрэг илэрхэд нөлөөлжээ. Мөн хэргийг илчлэхэд нөлөөлсөн нотлох баримтын нэг бол охидыг хүчирхийлж, тамалж  байхад хийсэн бичлэг. Тэрхүү бичлэгийг үзсэн цагдаагийн мөрдөгч Сандра Вилкинсон болон хохирогчдийн ээж нар хэзээ ч мартаж чадаагүй бөгөөд бичлэгийг нь үзсэнд алуурчид эгдүүцэж хийсэн хэрэгтээ огт гэмшээгүй байна.

·         Кастилийн Изабел (1451-1504)

Испанийн 1 Изабелла болон түүний нөхөр 2 Фердинанд нар зээ хүү Карлосынхоо хүтүүжилд сөрөг нөлөө үзүүлсэн түүхэн дэх хамгийн харгис эмээ өвөө. 1 Изабелла хатан хаан байхдаа эцэс төгсгөлгүй тамлалаа Toms de Torquemada-p эхэлж байжээ. Еврей болон мусалманчуудыг газар нутгаасаа хөөн гаргах зорилготой эрүүдэн шүүх газрыг нээсэн байна. Үүний улмаас 200,000 орчим хүн тус улсыг орхин дүрэвсэн юм. Хожим нь энэ талаар ромын пап лам баримтыг дэлгэж, амь үрэгдсэн хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэн мөргөл үйлдэж байсан түүхтэй.

·         Белле Геннесс (1859-1931)

      Белле Геннесс АНУ-ын хамгийн том биетэй, харгис цуврал алуурчин юм. 183 см    өндөртэй, 91 кг жинтэй түүнийг хүчирхэг нэгэн байсан гэдэг. Тэрээр өөрийн 2 нөхөр болон бүх хүүхдээ хороосон ч Мартил, Луси хэмээх 2 охиноо хороосон хэргээ хүлээсэн байна. Энэ бүх аллагийн цаана мөнгөний сонирхол байсан байна. Өөрөөр хэлбэл тэрээр гэр бүлийнхнийгээ нас барсан хэмээн мэдүүлж  өмч хөрөнгийг нь өөрийн нэр дээр болгуулсан байна. Үүгээр ч зогсохгүй тэрээр 20 жилийн хугацаанд 100 орчим хүнийг бурханы оронд илгээжээ.

·         Mary Ann Cotton (1832-1873)

Английн иргэн Мэри Анн Коттон санаснаас аймшигтай алуурчин. Тэрээр 20 насандаа Виллиам Моубравтай гэрлэж 5 хүүхдийн ээж болсон болсон ч 4 хүүхэд нь өвчнөөр эндсэн байна. Удалгүй тэд үлдсэн ганц хүүхдийн хамт нүүж 3 хүүхэдтэй болсон бүгд л нас баржээ. Нас барсан шалтгаан нь мөн л өвчин. Нөхөр нь томилтоор яваад эргэж ирээгүй. Удалгүй Мэри Анн Коттон 2 дахиа гэрлэн Жорж Ваард хэмээх эртэй дэр нэгтгэсэн ч бэлэвсэрчээ. Түүний хачирхалтай амьдрал хэвлэлээр цацагдаж, хуулийнхан Анныг сэжиглэх болжээ. Олон удаа сэжиглэгдсэн түүнийг 3 нөхөр, нууц амрагууд, найзууд, ээж болон бүх хүүхдээ хороосон болхыг нь тогтоосон байна. Ойр дотны бүх хүнээ хороохдоо үхлийн шалтгааныг нь ходоодны өвчин, тахал гэж худал мэдэгддэг байжээ. Алуурчин 1873 оны 3 сарын 24 ны өдөр дүүжилсэн байна.

·         Ийлс Кох (1906-1967)

Букенвалдын шулам, Букенвалдын өлөгчин нэрээрээ алдаршсан тэрээр 1937-1943 онд Майденикийн захирагч асан Карл Кохийн эхнэр байжээ. Уух дуртай тэрээр нөхрөө эрхэндээ оруулж, бусдыг тарчилаан зовоох дуртай, харгис  сонихолтой нэгэн. Ийлс Кох нас барсан хоригдолуудаас шивээсийг нь авдаг байсан бөгөөд энэ зорилгоо биелүүлхийн төлөө юу ч хийхээс буцдаггүй байсан юм. 1940-оод онд түүний цуглуулгад 250,000 хоригдлын шивээс байжээ. Эцэс төгсгөлгүй аллагаасзалхсан тэрээр 1967 онд Айхах эмэгтэйчүүдийн хорих ангид өөрийгөө дүүжлэн амиа хоролсон юм.

·         Ийрма Грейс (1923-1945)

Берген Белсен хорих ангийн хянагч Белсены өлөгчин нэрээрээ зартай Ийрма Грейс 1943 онд Аушвицид ирсэн жилдээ оны тэргүүний ажилтанаар шалгарч, ажил үүргээ сайн биелүүлсэн талаар зарим их сурвалжид дурьдсан байдаг. Тэрхүү түүхэн сурвалж бичигт дурьдсанаар Ийлма Грейс 30,000 еврей эмэгтэй хоригдолыг ажилдаа ашигласан байна. Өлсгөлөн нохойд эмэгтэй хоригдолыг өгч, бэлгийн дарамт үзүүлэн, буудлагийн хичээлийн бай болгож, эмэгтэйчүүдийг бусдаар зодуулан тарчлаан зовоож, угаартуулдаг байжээ. Ийрма Грэйс бусдыг биеэр болон сэтгэл санаагаар үхүүлэх сонирхолтой нэгэн байсан талаар түүхэн сурвалжид бичигдэн үлджээ.

·         Элизабет Борари (1560-1614)

Элизабет Борари Унгарын түүхэнд зартай цуврал алуурчин нэрээрээ алдаршсан юм. Тариачин айлын охидыг өндөр цалинтай ажилд авна гэсэн зарын дагуу ажилласан охид хэзээ ч гэртээ эргэн ирдэггүй гэсэн цуу яриа олон жилийн турш газар авчээ. Энэ цуу яриаг 2 Матис хаан нэгэн найрын үеэр сонссон бөгөөд найрын зочид энэ үеэр 2 охины цогцос олжээ. Энэ мэтээр учир битүүлэг үхэл ар араасаа цуварсаар байсан юм. Тодруулбал 25 жилийн дотор олон зуун охин амь үрэгджээ. Ингэхдээ тэднийг янз бүрийн хэлбэрээр хороосон байх бөгөөд цогцоснуудыг хүн харахын эцэсгүй болгосон байдаг. Энэ бүхний цаана Элизабет байсан бөгөөд тэрээр хүнийг хэрхэн хороож болох туршилт явуулдаг байсан байна.

 

 

 

 

 

Like | Ангилал : Оддын амьдрал | Нийтэлсэн : Tsatsral | Уншсан (188) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл