Зүүдний тайлал У-Ү үсэг

2011-12-14 16:06

Зүүдний тайлал У-Ү үсэг

 
У ҮСЭГ
Уйлах – Худалдаа наймаа түр зуур уналтанд орно. 
Ундаа ууж байна - Та бусад наймаачидтай өрсөлдөхдөө өөрийн хөрөнгөөр тэдний байр суурийг бэхжүүлнэ.
Унага
Унага – Таны хувьд сайн цаг ирж байна, удахгүй хүндтэй сууринд заларна. 
Галзуу унага харж байна - Хангалуун тансаг байдал ихэрхүү болгож байна. 
Унаж байна
Ихэнх хүмүүсийн нойрноос сэрэх шалтгаан нь ийм зүүд байдаг.  

Унаж байгаагаар - Айдас, түгшүүр, эмзэг байдлыг илэрхийлдэг.  
Унаж байх үедээ та юунаас ч атгаж амжихгүй бол - Бодит амьдрал дээр ч та доройтлоо анхаарч харахгүй байгааг илтгэнэ.  
Унших 
Түүхийн ном уншиж байна - Урт удаан хугацааны тааламжгүй амралт.
Ургац
Маш их ургац хураан авч байна - Хөгжил цэцэглэлт, сэтгэл хангалуун байдлыг илтгэнэ. Тариачид болон улстөрчдийн хувьд сайн зүүдэнд тооцогддог.
Уран зураг
Уран зураг – Та хууртаж болзошгүй.  
Тосон зураг зурж байна - Эргэлзээтэй арга хэмжээнд оролцоно.  
Уран зургийг муухай болгочихлоо - Эрхээ хамгаалахын тулд багагүй зүтгэл хэрэгтэй. 
Уран зураг худалдан авч байна - Өөдгүй аргаар мөнгө олно.
Уурлах 
Хэн нэгний уурлаж байгааг харж байна - Таны өмнө томоохон шалгуур тулгарах  мөн бусдад итгэл алдарна. 
Дотны хүмүүсээ уурлаж байхыг  - Ойр дотны хүмүүсээ эвлэрүүлэхээр зүтгэнэ.
Ус
Бүлээн ус ууж байна - Зальтай муу санаатай хүнтэй аюултай харьцаанд орно.
Аягатай хүйтэн ус харвал - Сэтгэлийн тайвшрал, эрүүл мэнд дээрдэнэ, эд баялгийн байдал сайжирна.
Голын цэвэр ус харвал - Амжилт, баяр хөөр, сайхан ирээдүй, албан тушаал ахих цондон.
Булингартай бохир ус - Аюул, эргэлт буцалтгүй болзошгүй гарз хохирлыг анхааруулж байна.
Үер - Хөндлөнгийн нөлөөнөөс болгоомжил.
Хаа нэгтээгээс ус утгаж байвал - Амжилтын ямар ч баталгаагүй удааширсан яршигтай ажил хэрэгтэй зууралдана.
Өөрийнхөө байшинд, өрөөндөө ус асгавал - Та болгоомжгүй байдлаасаа болж өөртөө илүү гай үүрэхийн тэмдэг.
Цэвэр ус - Мөнгө санхүүгийн ирээдүйтэй ажилд оролцоно. 
Хөлөө норгожээ - Гуйранчлалд унана. Хичээвэл хүнд байдлаас гарч чадна. 
Булингартай бохир ус - Золгүй явдал тохиох.
Булингартай усаар явж байвал - Аймшигтай зүйл тохиолдоно.
Усан гахай (дельфин) - Тааламжгүй зүүд. Бүх итгэл найдвар сүйрч мөхөхийн дохио.
Усан онгоц – Гэнэт албан тушаал ахиж, эр алдарт хүрнэ. 
Далайн шуурган дунд явж буй усан онгоц - Ажил хэргийн түнш тань мэхлэхийг оролдно
Усан сан
Сэлж байна - Сайны тэмдэг. Зүүдний эзэн өөрийн сайн сайхан чанарууд буюу нэр төр, шударга зангаар үнэнч найзтай болж, нийгэм дэхь байр сууриа бэхжүүлж чадна.
Усан үзэм 
Идэж байна - Та амьдрал багагүй нухлагдана. 
Усан үзмийн мөчир - Нийгэмд өндөр байр сууринд хүрэх ба бусдад ч аз жаргал хайрлана. 
Залуу эмэгтэй ийм зүүдлэвэл - Бүхий л хүсэл мөрөөдөл биелнэ. 
Усан үзмийн тариалан дундуур морьтойгоо явж байна - Ашигтай ажил хийж, мөрөөдлөө биелүүлнэ. 
Идэж буй усан үзэм амтгүй байвал - Ажлын холбоотой сэтгэл хямравч удахгүй тайвширна.
Утгагүй, эмх цэгцгүй зүүд нь - Өөрчлөгдөж буй нөхцөл байдлын улмаас та их тэвдэж байгааг илэрхийлнэ.
Утаа – Өөрийн айдас эргэлзээнд бүрмөсөн толгой эргэжээ. Аюултай хүмүүс худлаа тал засан хөөргөж, таныг ашиглах гэж байна.
Утсан мах 
Хэн нэгэнтэй хамт идэж байвал - Сайн хэрэг. 
Муудсан мах идэж байвал - Өөртөө сэтгэл ханамжгүй байснаас таагүй явдалтай учирна.
Уул - Зовох
Уулзалт 
Ажил хэргийн уулзалтанд оролцож байна - Ажил зогсонги, урагш муутай байна. 
Залуу хүмүүс болзож уулзаж байна - Тэд харилцан сэтгэл хөрөхийн тэмдэг. 
Уулзалтыг хэн нэгэн тасалдуулж байна - Ямар нэгэн бодлогогүй алхмаас ажил бүтэлгүйтнэ.
Ухах
Газар ухаж байгааг харвал - Хүнд хүчир боловч чинээлэг амьдралыг туулна. 
Нүхнээс гялалзсан гоё зүйл гарч байвал - Хувь тавилангийн ивээлд орно. 
Нүх хоосон байвал - Таагүй явдлаас сэргийл. 
Ухсан нүх усаар дүүрчихвэл - Хичнээн зүтгэлээ ч нөхцөл байдал танд захирагдахгүй.
 
Ү ҮСЭГ
Үдэш
Үдэш болж байна - Биелээгүй мөрөөдлийг илэрхийлнэ. Таны үйлдлүүд буруу байсан бололтой. 
Цэлмэг одтой тэнгэр бүхий үдшийг - Түрхэн зуурын гуниг гутралыг урт удаан хугацааны аз завшаан солино. 
Зугаалж байна - Муу.
Үдэшлэг 
Танихгүй хүмүүстэй үдэшлэгт оролцож байтал мөнгийг тань дээрэмдэхээр завдав - Дайснууд таны эсрэг нэгджээ. 
Та тэмцээд тэдэнд зодуулалгүй салж байвал - Хайр дурлалд болон ажил хэрэгт учрах аливаа асуудлыг хялбархан давна. 
Хэрвээ үдэшлэг дээр та баяр хөөртэй байвал - Амьдрал танд сайн сайхан талаа удахгүй харуулна.
Үзэм – Таны сэтгэл санаа хямрах, итгэл найдвар нурахын тэмдэг.
Үеэл ах дүүгээ зүүдлэх нь - Сэтгэл хямрахын дохио. Таны амьдралд гунигт явдал тохиолдож болзошгүй.
Үер 
Үерт автсан хот буюу суурин газрыг - Ихээхэн аюул занал бүхий байгалийн гамшгийг илтгэнэ. 
Үерт автан хөвж яваа хүмүүсийг - Хохирол гутрал, амьдралд итгэл алдрахын илрэл. 
Тунгалаг усанд эзлэгдсэн уужим цэлгэр талбайг - Хувь тавилантай тэмцсэний эцэст санасандаа хүрч, амар амгаланг олно.
Үнэр 
Сайхан үнэр үнэртэж байна - Гоо үзэсгэлэнтэй эм хүн танд мөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
Үндэс
Модны буюу ургамлын үндэс - Өөдлөн дэвжинэ. 
Үнсэх
Бие биенийгээ үнсэж буй хүүхэд харах - Гэр бүлийн амьдралд орж ажил хэрэг таатай байх болно.
Ээжийгээ vнсэж байна - Ажлын амжилт, найз нөхдийн хvндлэл хайр хvлээж байна.
Ах, эгчийгээ vнсэж байна - Ойрын vед сэтгэл хангалуун, найз нөхөдтэйгээ элэгсэг дулаан байна.
Хайртай хvнээ харанхуйд vнсэж байна - Аюул болон завхай явдлыг єгvvлнэ.
Хайртай хvнээ гэрэлтэйд vнсэж байна - Та бvсгvйчvvдэд өгөөмөр хандсан хэвээр байхыг харуулж байна.
Танихгvй эмэгтэйг vнсэж байна - Ёс суртахуунгvй vйлдэл хийх.
Таны өрсөлдөгч хайртай хvнийг тань vнсэж байна - Тvvнийхээ хайр хvндлэлийг алдах аюул байна. 

Эхнэр нөхөр нэг нэгнийгээ vнсэж байна - Гэр бvл vргэлж эв найртай байх болно.
Дайснаа vнсэж байна - Танд найзтайгаа эвлэрэх боломж гарна.
Залуу эмэгтэй амрагтайгаа vнсэлцэж баригдаж гэнэдлээ - Найз нєхдийн зvгээс тvvний дургvйг хvргэсэн vйлдэл хийнэ.
Үнэт эдлэл – Баян чинээлэг болж, сэтгэл хангалуун байна. 
Үнэт чулуу оллоо - Ажил төрөлдөө амжилт олно. 
Үр тариа – Зугаа цэнгэл, баяр хөөрийг илтгэнэ.
Үүд
Үүдээр орж байна - Гүтгэгчдээс зайлж чадахгүй. 
Багын орон гэрийнхээ үүдээр орж байна - Хамгийн сайн, аз завшааныг илтгэнэ. 
Үүдээр орж гарч буй хүмүүсийг харж байна - Ажил хэргээ цэгцлэхэд амаргүй байна.
Үүл 
Хар үүл - Ажилдаа түүртэж байгаагийн шинж. 
Борооны үүл - Өвчин зүдгүүрийг илэрхийлнэ. 
Цавцгар цагаан үүл - Удахгүй амжилтанд хүрнэ.
Үүр
Шувууны үүр харж байна - Ашигтай ажиллагаанд оролцоно. Залуу эмэгтэйн хувьд энэ зүүд орон гэрээ солихын тэмдэг. 
Хоосон үүр - Найзаасаа хагацаж гуниглана. 
Өндгөө дарсан шувуу бүхий үүр - Аз жаргалтай байна.  
Цагаан өндөгнүүдээр дүүрэн үүр - Ажлын эхлэл амжилттай, ашигтай аялал.
Үүр цайх – Гарцгүй санагдаж байсан хэцүү нөхцөл байдалд гэрэл гэгээ харагдана.
Үс
Эмэгтэй хүн зүүдэндээ сайхан үсээ самнаж байвал
- Хожим гэмшээд барахгүй хөнгөмсөг үйлдэл хийнэ.
Шингэрч байгаа үсээ харсан эр хүнийг - Зөвтгөхийн аргагүй уужим сэтгэл, хожмын өршөөл нь амжилтгүй байдал, ядууралд хүргэнэ.
Хэн нэгний үсийг илж байвал - Таны сэтгэл зүрхний үйл хэрэгт сайхан эргэлт гарч сайхан хайртай учирна.
Таны үсэнд цэцэг байна - Таагүй явдал ойртож байна.
Буурал үстэй залуухан царай зүүдэлвэл - Тэр хүнд таагүй явдал зөгнөж байгаа бөгөөд хэрвээ болгоомжтой байхгүй бол алдагдалд орж, өвчин тусч болзошгүй.
Үсээ самнах – Ажил алба тань бүтэлгүйтэх ба гол буруутан нь тань ажлын арга барил, буруу зохион байгуулалт байна. Хурим болно
Үхэл үргэлж нулимс дагуулдаг. 
Ойр дотны хүнээ үхэж байна - Хайр, халамж үгүйлэгдэж байгаа. Тэгтлээ татагдаад байгааг өөрөөсөө асуу. Иймэрхүү зүүд нь орчин тойрныхоо хүмүүсээс  эсвэл хэн нэгэнтэй тогтоосон харилцаанаас хүссэн зүйлээ авч чадахгүй байгаа үед зүүдлэгддэг. 
Үхэж байна - Өөрийн үүрэг хариуцлагаа ухамсарлаагүй улмаас маш хүнд байдалд орно.

Ангилал : Зүүдний тайлал | Нийтэлсэн : Tsatsral | Уншсан (5074) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл